-->

  • Нийтлэлчийн ТУХАЙ

    Баясгалан АЛТАНХУЯГ

    1992 оны 4 дүгээр сарын 28-нд Увс аймгийн, Малчин сумын нутаг болох Хяргас нуурын хөвөөнд орших ЧУЛУУН ОВОО гэдэг газар төрсөн. Увс аймгийн Завхан сумын харъяат. Долоон хүүхэдтэй айлын 3 дахь хүү Завхан сумын дунд сургуульд наймын жилийн боловсрол эзэмшин, Увс аймгийн Шинэ-Ирээдүй цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж 2010 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженерийн сургуульд элсэн орсон.
    МИНИЙ АЗ ЖАРГАЛ
    Хэн нэгний ТАЛАРХСАН НҮД, ИНЭЭМСЭГЛЭСЭН ЦАРАЙНААС өөрийнхөө ажлын үр дүнг олж харах.

    ТЭМҮҮЛЭЛ
    Хүн төрлөхтөнийг АЗ ЖАРГАЛД хүргэх гүүрний өчүүхэн хэсэг байх

    ЗАРЧИМ
    Бүх зүйлд эрх тэгш хандагч тэр л үнэт зүйл ЦАГ ХУГАЦАА байхыг хүснэ

    БАХАРХАЛҮзэгслэн төгөлдөр БАЙГАЛ
    Өнө мөнхийн БАЯСГАЛАН-гийн,
    Үр нь болж дэлбээлсэн минь
    ӨНДӨР ИХ ХУВЬ ЗАЯА
    Бат АЛТАНБАГАНА-т өргөөндөө
    Насан үүрд гэрэлтэх зул мэт
    Азийн зүрхэнд гэрэлтэх
    Аугаа МОНГОЛ оронд төрж өссөн минь
    ӨНДӨР ИХ ХУВЬ ЗАЯА

    ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
    ХААИС-н Оюутны холбооноос зохион байгуулсан ХӨДӨЛМӨРЧ ОЮУТАН хөтөлбөрийн хүрээнд зуны амралтын 3 сарын хугацаанд хүнсний ногоо тариалах төслийг гардан хэрэгжүүлсэн. /2012 оны 6 сараас 9 сар хүртэл/
    Бизнес клүбээр дамжуулан ХААИС-н Эдийн засгийн сургуулийн маркетингийн танхимтай хамтран БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ сургалтыг зохион байгуулсан. 2012 оны 10 сар
    Сонгино хайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН гудамж талбай цэвэрлэх төсөл 1000 оюутны түр ажлын байр бий болгон хэрэгжүүлсэн. 2013 он
    Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржтэй хамтран БИД ӨНГӨ ОРУУЛАНА аян 200 оюутны түр ажлын байр бий болгон зохион байгуулсан 2014 он
    Эх орны сургууль-Миний мэргэжил 3, 4 аяны хүрээнд баруун бүсийн 5, төвийн 8 аймгаар явж ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаарх зөвлөгөө өгсөн. 2013-2014 он
    ХААИС-н Нийгэм эдийн засгийн албатай хамтран БҮТЭЭЛЧ ОЮУТАН төсөл хэрэгжүүлж ХААИС-н оюутны байрны үнэмлэхийг пластик карт болгож 5 оюутан мэргэжилээрээ дадлагажих болон орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгосон. 2014
    Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран БУЛГИЙН УРСГАЛЫГ САЙЖРУУЛАХ, ОЙР ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ ажлыг 300 оюутны түр ажлын байр бий болгон зохион байгуулсан
    Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороотой хамтран гэр хорооллын гудамжны энхэл донхолыг арилгах ажлыг 50 оюутны түр ажлын байр бий болгон зохион байгуулсан 2015
    Найз нөхөд ах дүү нартайгаа хамтран ХАЛУУН СЭТГЭЛ аян өрнүүлж халуун чацаргана зах дээр худалдаалан олсон орлогийнхоо тодорхой хувиар ХОРЛОО эмээд цагаан сарын бууз авч өгсөн. 2015
    Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хүүхдийн баярыг тохиолдуулан хуванцар тоглоомын талбай угаах ажлыг 350 оюутны түр ажлын байр бий болгон зохион байгуулсан. 2015 он
    Булгамаа охинд туслах хандивийн аянд нэгдэж аянд хамрагдсан залуусыг зохион байгуулан ажилд хамруулж 1 800 000 төгрөгийг эмчилгээний зардалд оруулсан.
    Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран НИЙТИЙГ ХАМАРСАН төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд 400 оюутны түр ажлын байр бий болгон ажилласан 2015 он

    ТОМООХОН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
    ХААИС-ийн Инженерийн сургууль шилдэг АЖИЛ ХЭРЭГЧ оюутан 2012
    Монголын оюутны холбооны МАНЛАЙЛАГЧ оюутан 2013
    ХААИС-ийн Ректорын нэрэмжит МАНЛАЙЛАГЧ оюутан 2014
    Монголын залуучуудын холбооны ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ 2015


  • 0 Сэтгэгдэл:

    Post a Comment

    Note: Only a member of this blog may post a comment.

    Амьдарлаас олсон үнэн

    Ахмадууд, алдартнуудын амьдарлаас олсон үнэнийг залуучуудад танилцуулах

    Хаяг

    Улаанбаатар хот, Баянзүр дүүрэг,

    28-р хороо
    Мэйл хаяг

    b.altankhuyag@fchm.edu.mn

    b.altankhuyag.b@gmail.com
    Ажлын утас

    +976 77888228

    Гар утас

    883314..,