-->

  • Япон ухааныг харуулсан МЭРГЭН ҮГС

    • Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга  
    • Хүний хүн найрлахад ирдэг, өөрийн хүн гашуудахад ирдэг
    • Илүү эд хөрөнгө - илүү зовлон
    • Энгийн хүмүүсгүйгээр агуу хүн төрөхгүй
    • Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан санаж явах хэрэгтэй
    • Хууль хэрэгждэг газарт хууль хүчгүй байдаг
    • Буруу аргаар олсон эд зүйл хөрөнгө болдоггүй
    • Эхнэр, нөхөр хоёр бол гар, нүд хоёр: гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчина
    • Асуух нь нэг хоромын ичгүүр, мэдэхгүй байх нь бүх насны ичгүүр
    • Зөвхөн эхнэр, нөхөр байх хангалтгүй, өөр хүн хайхгүйн тулд бас найз нөхөд, амраг хосууд байх хэрэгтэй
    • Зовлон тохиолдоход өөртөө л найд
    • Навч живж, чулуу хөвөх цаг ирдэг
    • Түмэн цэрэг олох нь нэг жанжин олохоос хялбар
    • Харанхуйд, холоос, эсвэл шүхэрний дор байгаа эмэгтэй болгон үзэсгэлэнтэй харагддаг
    • Шийдтэлээ бод, шийдмэгцээ битгий бод
    • Дайснаасаа хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог
    • Тэнэгээс илүү аюултай дайсан гэж байдаггүй
    • Явж байгаа хүнийг бүү саатуул, ирж байгаа нэгнийг битгий буцаа
    • Бяцхан горхинууд ширгээгүй учраас их далай оршдог
    • Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй
    • Хүнд эргэлзэхээсээ өмнө долоон удаа шалга
    • Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг
    • Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй
    • Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих аргагүй
    • Асуудлыг шийдэж болохоор байвал санаа зовоод хэрэггүй, шийдэж чадахгүй бол санаа зовох утгагүй
    • Удаан, гэхдээ зогсолтгүй явахыг хурдан гэдэг
    • Муу хүн алдаагаа хаацайлах гэдэг бол сайн хүн засахыг хичээдэг
    • Зүрх сэтгэлийнхээ багш нь бай, харин зүрх сэтгэлдээ захирагдаад хэрэггүй
    • Тариа боловсрохоороо толгойгоо гудайдаг, хүн баяжихаараа толгойгоо гэдийдэг
    • Заримдаа нэг агшин алт эрдэнэсээс илүү үнэтэй болох үе бий
    • 50 өнөөдөр нь 100 маргаашаас илүү чухал
    • Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй
    • Дуугүй хүнтэй хамт байхдаа чихээ сонор байлга
    • Нэг нохой дэмий хуцахад, бусад нь дагаж хуцдаг
     Эх сурвалж: http://www.ikon.mn/n/g72
  • 0 Сэтгэгдэл:

    Post a Comment

    Note: Only a member of this blog may post a comment.

    Амьдарлаас олсон үнэн

    Ахмадууд, алдартнуудын амьдарлаас олсон үнэнийг залуучуудад танилцуулах

    Хаяг

    Улаанбаатар хот, Баянзүр дүүрэг,

    28-р хороо
    Мэйл хаяг

    b.altankhuyag@fchm.edu.mn

    b.altankhuyag.b@gmail.com
    Ажлын утас

    +976 77888228

    Гар утас

    883314..,